МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн Ерөө сум 960 хүүхдийн суудалтай шинэ сургуультай болж байна
2022.09.05
Орон нутгийн хөгжил

Сэлэнгэ аймгийн Ерөө сум 960 хүүхдийн суудалтай шинэ сургуультай болж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд "Монгол Алт" /МАК/ ХХК-ний хөрөнгө оруулалтаар "960 хүүхдийн суудалтай сургууль" ашиглалтад орно.

Барилгын ажлыг "Хос Френдс" ХХК гүйцэтгэжээ. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө.

Ингэснээр Ерөө сумын багш, сурагчид удахгүй орчин үеийн шаардлагад нийцсэн хичээлийн шинэ байрандаа хичээллэж эхлэх юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "МАК" ХХК-ний удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ