МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шатрын Их Мастер Ө.Энхтуулд амжилт хүслээ
2022.07.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шатрын Их Мастер Ө.Энхтуулд амжилт хүслээ

Энэтхэг улсын Ченнай хотноо 7-р сарын 28-аас 8-р сарын 10-ны хооронд "Дэлхийн шатрын 44" дэх олимпиад болно.

Дэлхийн Шатрын 44 дэх Олимпиад буюу “Шатрын олимп”-д Монгол улсын шигшээ баг оролцохоор энэ сарын 25-нд эх орноосоо мордох юм. 

Шатарчдын олимп гэдэг энэхүү том тэмцээнд таван тивийн 189 улс оролцохоор мэдүүлжээ. Энэ үйл явдал нь оролцогч орны тоогоор өвөл, зуны Олимпын наадмын дараа жагсах дэлхийн хамгийн том спортын арга хэмжээ юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэчүүдийн бахархал болсон Монгол улсын 25 дахь Шатрын Аварга, ОУ-ын шатрын Их мастер Алтан-Өлзийгийн Энхтуулд амжилт хүслээ. Тэрээр хэлэхдээ дэлхийн тавцанд эх орноо оюунлагаар сурталчлан, үеийн залуусаа манлайлж буйд өндөр амжилт хүсэж, өрөг бүр нь хурц мэргэн байхыг ерөөе гэв". Их мастер Ө.Энхтуул эмэгтэйчүүдийн шигшээ багийн 1-р ширээнд, багийн лидер тоглогчоор оролцоно.

ШИНЭ МЭДЭЭ