МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн 1800 үнээнд зохиомол хээлтүүлэг хийгээд байна
2022.07.07
Орон нутгийн хөгжил

Сэлэнгэ аймгийн 1800 үнээнд зохиомол хээлтүүлэг хийгээд байна

“Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж, цаашдын бодлого чиглэл” хэлэлцүүлэг өнгөрсөн 03-р сард зохион байгуулагдсан.

Хэлэлцүүлгийн үеэр 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн малчид, аж ахуй нэгжүүдийн үнээнд зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээ үзүүлэх талаар бүх сумдын удирдлагуудад мэдээлэл, чиглэл өгсөн.  

Зохиомол хээлтүүлгийн ажил нь Сэлэнгэ аймагт газар тариалан, эрчимжсэн мал ахуйг хослуулан хөгжүүлэхэд чухал юм.

Өнөөдрийн байдлаар Малын удмын сангийн үндэсний төвд Сэлэнгэ аймагт 4700 толгой үнээнд зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээ үзүүлэхээс 1800 үнээнд хийсэн буюу ажлын гүйцэтгэлийн хувь 38.2 хувьтай байна. 

Иргэд зохиомол хээлтүүлгийн ажлын талаар мэдээллийг сумынхаа ЗДТГ-аас авах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ