МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн 1500 гаруй хүүхэд шүдний эмчилгээнд хамрагдлаа
2022.06.10
Эрүүл мэнд

Сэлэнгэ аймгийн 1500 гаруй хүүхэд шүдний эмчилгээнд хамрагдлаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Мишээл" хүүхдийн сантай хамтран "Сайхан инээмсэглэлийг хүүхэд бүрт" шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээний ажлыг хийж дууслаа. Уг ажил 5-дугаар сарын 27-ний өдөр эхэлсэн юм.

"Мишээл Хүүхдийн Сан",  холбогдох сумдын ЗДТГ, ИТХ-тай хамтран хүүхдийн шүдний  үзлэг, оношилгоо, эмчилгээг Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Ерөө, Жавхлант, Хүдэр сумдууд, Бугант, Дулаанхан тосгодын хүүхдүүдийг хамруулан зохион байгуулж дууслаа.  Нийт 1500 гаруй хүүхэд үзлэгт хамрагдаж үнэ төлбөргүй эмчилгээ, оношилгоо хийлгэсэн байна.

Энэхүү ажлыг хамтран хүүхдийн төлөө сайн үйлс хийсэн "Мишээл" хүүхдийн сангийн хамт олонд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат талархал илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ