МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд шинэ сургууль ашиглалтад орно
2022.06.10
Барилга, Хот байгуулалт

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд шинэ сургууль ашиглалтад орно

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Ерөө суманд "Мак" группын хөрөнгө оруулалтаар баригдаж буй 960 хүүхдийн шинэ сургуулийн барилгын явцтай танилцлаа.

Cумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон  өөрсдийн дотоод нөөцийг ашиглан шинэ сургуулийнхаа гадна талбайн тохижилтыг мод тарих, явган хүний зам, саравч сүүдрэвч хийх зэргээр эхлүүлээд байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Мак" группын удирдлага, хамт олонд орон нутагт олон улсын стандартад нийцэхүйц  сургуулийн барилга барьж, хүүхдийн сурах орчин нөхцөл, цаашлаад эх орныхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ