МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллалаа
2022.05.17
Орон нутгийн хөгжил

Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай газар тариалангийн голлох бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллалаа. 

Энэхүү санаачилгыг бодит ажил болгож, үр дүнд хүргэхэд Сэлэнгэчүүдийн оруулах хувь нэмэр голлох үүрэгтэй.  Тиймээс Мандал суманд сүүний үхрийн фермийн үйл ажиллагаа явуулдаг "Макс агро” ХХК, Баянгол суманд ургамлын тосны үйлдвэрлэл эрхэлдэг “Майнд Тейч” ХХК-тай үйл ажиллагаатай танилцлаа. Мөн хүнсний ногооны тариалалт эрхэлдэг ногоочдынхоо төлөөлөлтэй уулзсан юм.

Уулзалтын үеэр дотооддоо сүү, ургамлын тосны хэрэгцээгээ бүрэн хангахад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ