МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймагт шинэ Соёлын төв нээлтээ хийлээ
2021.12.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сэлэнгэ аймагт шинэ Соёлын төв нээлтээ хийлээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд шинэ Соёлын төв нээлтээ хийлээ.

Нийт 200 хүний суудалтай соёлын төвийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат санаачлан Улсын төсөвт суулгаж, 2018 оны 8 дугаар сард барилгын ажил нь эхэлж байсан юм. Улмаар 2020.10.23-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн тус Соёлын төв 1 864.0 сая төгрөгний өртгөөр баригджээ.

Бугант тосгоны Соёлын төв нь анх 1971 онд Хуучин Ерөө модон заводын дэргэдэх “Улаан булан” нэртэйгээр байгуулагдсан 50 жилийн түүхтэй төв бөгөөд түүхт ойн жилдээ шинэхэн барилгадаа үйл ажиллагаа явуулж эхэллээ.

ШИНЭ МЭДЭЭ