МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын Ж.Эрдэнэбатын хүсэлтээр “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ийн өрийг барагдуулахаар боллоо
2021.12.22
Орон нутгийн хөгжил

УИХ-ын Ж.Эрдэнэбатын хүсэлтээр “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ийн өрийг барагдуулахаар боллоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ийн асуудлаар холбогдох яам агентлагуудад удаа дараа хандаж байгаа бөгөөд 2021.11.23-ний өдөр Эрчим Хүчний Зохицуулах Хороонд тус үйлдвэрийн газарт үүсээд буй хүндрэлийг давахад тодорхой арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Ж.Эрдэнэбат гишүүний уг хүсэлтийн дагуу 2021 оны 11-р зүгээр сарын 24-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороо хуралдаж хорооны 524 дүгээр тогтоолоор “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т хуримтлагдсан өр төлбөрийг буруулж “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас худалдах эрчим хүчний үнэ тарифт зохицуулалт хийж 772,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ нь “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ үйл ажиллагаагаа хэвийн явуулахад том дэмжлэг болж байна.

Мөн тус үйлдвэрийн зуухны шинэчлэлд шаардагдах 1,6 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 2022 оны улсын төсөвт суулгуулсан.

“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ өр төлбөрөө барагдуулж, зуухандаа шинэчлэл хийснээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ерөө сумын Бугат тосгоны иргэд, аж ахуй нэгжүүд хүйтний улиралд гал алдахгүй байх боломж бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ