МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ахмадын сувиллын засварын санхүүжилтийг шийдвэрлэлээ
2021.11.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ахмадын сувиллын засварын санхүүжилтийг шийдвэрлэлээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сүхбаатар сумын Хөдөлмөр хамгаалал, үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын сувиллын засварын санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

Ахмадын сувиллын засварт шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэснээр сувиллын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, Сэлэнгэ аймгийн 13,840 орчим ахмад настнуудад сувиллын үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

Сувиллын байранд үүссэн гэмтлийн улмаас дахин сувиллын зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн асуудлыг ийнхүү шийдвэрлэсэн байна. Тус сувиллын газарт аймгийн 17 сумаас жилдээ 420 гаруй ахмад хэвтэн эмчлүүлж, үйлчилгээ авдаг байна.

ШИНЭ МЭДЭЭ