МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЭМТ нярайн дулаацуулагч ширээтэй болох нь
2021.11.30
Эрүүл мэнд

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЭМТ нярайн дулаацуулагч ширээтэй болох нь

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан нярайн дулаацуулагч ширээний санхүүжилтийг шийдвэрлэж өглөө.

Цагааннуур сум нь нийт 5200 хүн амтай бөгөөд 2021 онд амаржих эхчүүдийг аймгийн нэгдсэн эмнэлэгт төрүүлж байсан боловч "Ковид-19" гарсантай холбогдуулан 2020 онд 10, 2021 онд 1 эхийг яаралтайгаар сумандаа төрүүлсэн байна.

Ийм тохиолдол бүрт нярайн дулаацуулах ширээ байхгүй гэдэг хүндрэл тулгарч байсныг эмнэлгийнхэн гишүүнд хэлж байжээ. Тиймээс эх барих, яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангахад тус тоног төхөөрөмж нэн шаардлагатай байсныг шийдвэрлэлээ. Энэхүү төхөөрөмж нь шаардлагатай тохиолдолд нярайг тогтвортой орчинд байлгаж, эрсдэлээс хамгаалах чухал хэрэгсэл юм.

ШИНЭ МЭДЭЭ