http 19

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймагт гудамж талбайн гэрэлтүүлгийн ажил хийгдэж байна
2021.08.11
Барилга, Хот байгуулалт

Сэлэнгэ аймагт гудамж талбайн гэрэлтүүлгийн ажил хийгдэж байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумдад Австри Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийгдэж буй гудамж талбайн гэрэлтүүлгийн ажил үргэлжилж байна.

Өнөөдөр Сүхбаатар суманд туршилтын асаалтыг хийж гүйцэтгэжээ. Энэхүү ажлыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа буюу 2019 онд хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэж байсан юм.

Сүхбаатар суманд 800, Мандал суманд 450 гэрэл тавигдана

Гэрэлтүүлгийн ажлын хүрээнд Сүхбаатар суманд 800, Мандал суманд 450 гэрэл тавигдах юм. Гэрэлтүүлгийн байршлын зураг, төсөв нь бэлэн болж 2020 онд хийгдэх байсан ажил цар тахлын улмаас тавигдсан хөл хорионоос үүдэн энэ онд хийгдэж буй нь энэ юм. Иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхэд орчны гэрэлтүүлэг чухал хувь нэмэртэй билээ. 

ШИНЭ МЭДЭЭ