http 19

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна
2021.05.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат сонгогдсон тойрог буюу Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Ерөө суманд ажиллаж, тус суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Энэ үеэр Ерөө суманд "МАК" группын хөрөнгө оруулалтаар баригдаж буй 960 хүүхдийн суудал бүхий шинэ хичээлийн байрны барилгын ажлын явцтай танилцлаа. Сургуулийн барилгын ажил өнгөрөгч 2020 онд эхэлсэн бөгөөд 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Түүнчлэн МАК группын Ерөнхийлөгч Б.Нямтайшир шинээр ашиглалтад орох энэ сургуулийн доторх тоног төхөөрөмж, ширээ сандал зэргийг нэмэлтээр тохижуулж өгөхөө амалсан байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт ахиц гарахуйц бүтээн байгуулалт хийгдэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ