http 19

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.21
Зам, Тээвэр

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат замын компанийн удирдлагатай хатуухан ярив

Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85км хатуу хучилттай авто замын төсөл тав дахь жилдээ гацаад байна. 

Учир нь тус замыг концессийн гэрээгээр барихаар гэрээ байгуулсан “Монгол ЛЗ зам гүүр” ХХК нь 2016 онд Завханд мөн хоёр концессийн зам авч, машин механизм, хүн хүч нь хүрэхгүй байсан учир тус замын ажил одоо ч эхлээгүй байгаа аж.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тус компанийн удирдлагуудтай хатуухан ярьсан бөгөөд нэгдүгээрт, Шаамар сумыг хоёр талаас нь холбосон зургаан км авто замыг дураараа нэмсэн болон 2016 онд ажил цалгардуулдсанд нь нэлээд бухимдалтай хандлаа. 

Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "14 хоногийн дотор энэ замын ажлыг эхлэх хугацаа өгье. Энэ хугацаанд амжихгүй бол Засгийн газар дараагийн арга хэмжээ авна. Надад битгий гомдоорой" хэмээн “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-ийн удирдлагуудад хэллээ. 

ШИНЭ МЭДЭЭ