http 19

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлав
2021.03.26
Улстөр

Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.26\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлав.

Тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцуулснаар санал хураав. Хуралдаанд оролцсон 64 гишүүний 41 нь буюу 64.1 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжиж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн боллоо. 

Ж.Эрдэнэбат нь энэ сарын 18-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ