МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алтанбулаг сумын ард иргэд, сонгогч олонтой уулзаж байна
2020.06.03

Алтанбулаг сумын ард иргэд, сонгогч олонтой уулзаж байна

МАН-аас нэр дэвшигчид Ардын намын тулганд бадарсан галыг сахиж, голомтыг манасан Алтанбулаг сумын ард иргэд, сонгогч олонтой уулзаж байна.

290 жилийн замналтай энэ сумыг Монгол Ардын Нам өв соёлынхоо түүхэн нутаг, эдийн засаг, бизнесийн бүс хэмээн онцгойлон үзэж зөвхөн тус суманд зориулан дараах заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгалаа.

МАН-ын мөрийн хөтөлбөрийн 5.11.16-д

Сэлэнгэ аймагт, тэр дундаа Алтанбулаг сум руу чиглэсэн олон ажлууд хийгдэхээр тусгагдсан. Жишээ нь Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 113 км хатуу хучилттай автозамыг мөн 4 эгнээ болгох, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтаж Алтанбулаг дахь Хувьсгалын музейг засварлаж, тохижуулах, Алтанбулаг сумыг “Сумын хөгжил” хөтөлбөрт хамруулах зэрэг ажлууд хийгдэнэ.

#ХҮЧЭЭ #НЭГТГЭЕ

ШИНЭ МЭДЭЭ