МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга боллоо
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Эрдэнэбат
2012.08.29
Улстөр

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга боллоо

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэд хорооны асуудлыг хэлэлцэв. Энэ удаагийн хуралд 17 гишүүн ирэх ёстойгоос 9 гишүүн оролцож, 52.9 хувийн ирцтэйгээр эхлэв.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын асуудлыг хэлэлцсэн бөгөөд МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатын нэрийг оруулж ирсэн юм. Түүнээс асуулт асуух болон санал хэлэх гишүүн байсангүй. Улмаар байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар батлав.

ШИНЭ МЭДЭЭ